Энэ сарын 15-ны өдөр 39 настай эмэгтэй салсан нөхөртөө зодуулж нас барсан байж болзошгүй хэрэг гарсан. Тодруулбал, талийгаачийг салсан нөхөр болох 31 настай М толгойн тус газарт мохоо зүйлээр удаа дараа цохиж, амийг нь хөнөөсөн байдаг.

Сэжигтэн этгээд нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ талийгаачийн гэрт орж, зодсон аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар сэжигтэн этгээд талийгаачийг шинэ амьдрал эхлүүлэх гэхэд уурласан бөгөөд "оронд нь үх" хэмээн толгой руу нь удаа дараа цохиж, амийг нь хохироосон аж. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй.