Нэгдүгээр сарын 14-нд Номхон далайн Хонга-Тонга-Хунга-Хаапай арлын усан доорх галт уул дэлбэрсний улмаас Тонга улс ертөнцөөс таслагдаад байгаа билээ.

Тэгвэл Шинэ Зеландын Батлан хамгаалах хүчин дэлбэрэлтийн дараах нөхцөл байдлыг агаараас авсан гэрэл зургуудаа дэлгэлээ. Түүнчлэн НҮБ-ын хиймэл дагуулаас авсан зургууд ч ил болжээ. Эдгээр зургаас харахад Тонгын арлууд бүхэлдээ саарал үнсэнд бүрхэгдсэн байдалтай болжээ.

Фуамоту олон улсын нисэх онгоцны буудлын хөөрөх зурвас усанд автсан бол далай доогуур татсан кабелд гэмтэл гарсны улмаас холбоо харилцаа ч тасраад буй.  

Тонгад 100 гаруй хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа бол хоёр хүн амиа алдсан гэдгийг албан ёсоор зарлажээ.