Хоёрдугаар сар монголчуудын хувьд ажлын 17 хоногтой байна
2022/01/24
2022 оны хоёрдугаар сар 28 хоногтой байхаар хуанлийн хуудсанд тэмдэглэгдсэн байна.
"Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 2-ны Лхагва гарагт тохионо. Хуульд зааснаар шинийн 1, 2, 3-нд бүх нийтээрээ амраад шинийн 4-нд ажил, сургууль хичээл ордог. Энэ жилийн хувьд Цагаан сарын баярын амралтын өдрүүд хоёрдугаар сарын эхний долоо хоногт үргэлжлээд 7-ноос хэвийн горимдоо орох нь.
Харин сараар нь авч үзвэл хоёрдугаар сар 28 хоногтой тул монголчуудын хувьд ажлын 17 өдөртэй байх юм байна.
Хоёрдугаар сард сурагчдын амралт дуусах ч Омикрон хувилбарын тархалтаас шалтгаалан танхимаар хичээл эхлэх эсэх шийдвэр одоогоор гараагүй байна.
Өндөр жил буюу 29 хоногтой хоёрдугаар сар 2020 онд тохиож байжээ. Өндөр жил нь дөрвөн жилд нэг удаа тохиодог байна.
Манай улсын хэмжээнд хоёрдугаар сарын 29-нд төрсөн 2,314 иргэн байдаг аж.