"Монгол шиг ахмадууддаа 300 000 төгрөгийн тэтгэвэр өгдөг улс дэлхийд байхгүй" гэв
2022/01/24
Иргэн Г.Хажидмаа Засгийн газарт тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шаардлага хүргүүллээ. Түүний шаардлагад: " Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаа, 2019 оноос эхлэн дэлхийн хэмжээнд цар тахал гарсантай холбоотойгоор одоог хүртэл иргэдийн амжиргаа өдрөөс өдөрт доройтож байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та нас биед хүрсэн, төр удирдаж байгаа хүний хувьд хүүхэд наснаасаа салж, худал хэлэхээ больж, хөшөө нурааж, барьж тоглохоо зогсоохыг шаардаж байна. Өнөөдөр Монгол улс шиг ахмадууд нь 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг улс орон үгүй байна.
Иймд ахмадуудын тэтгэврийн доод хэмжээ амьдрах нөхцөлд нь илтэд хүрэлцэхгүй байгаа тул тэтгэврийн доод хэмжээг 1 сая, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 188 мянган төгрөгийг 500 мянгад хүргэж, иргэдийн амьдралд нөлөөлөх ажил санаачлахыг шаардаж байна. Жич: Шаардлагын хариуг 2022 оны 01 сарын 26-ны өдөр өгнө үү. Үгүй бол үүгээр суулт зарлахаа мэдэгдэж байна. " гэсэн байв.
Зочин · 2022/01/24
Тэтгэвэр ч байхгүй улс олоншдээ хө... Яваад үз, ихэнх африкийн бас зүүн өмнөд азийн мөн латин америкийн орнуудыг хар л даа. Юу яасаны тэтгэвэр тэнд бол. Тэтгэвэр нэмье гэж байгаа бол тэтгэврийн сан, нийгмийн даатгалын санд үйлчилж байгаа хууль журмандаа өөрчлөлт оруулах замаар л нэмнэ гэхээс хэн дуртай нь хувьсгалч болоод гудамжинд гарч жагссанын төлөө нэмээд байж болохгүй байхаа.
Схд иргэн · 2022/01/24
Мэдээж тэтгэврийг нэмэх ёстой е сайд нь яагаад зугтаад байгааг ойлгохгүй бна