Энэ жилийн цагаан сарын баяраар шинийн гурван тасарсан
2022/01/28
Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар сар шинийн баяраар Шинийн 1,2,3-ны өдөр бүх нийтээр амардаг.
Гэвч энэ жилийн цагаан сарын баяраар шинийн гурван тасарсан тул бүх нийтээр амрах эсэх нь тодорхойгүй байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх аж.
Шинийн гурван энэ жил хоёрдугаар сарын 4-ний баасан гарагт тохиож буй.
Шинийн гурван тасарсан тухай Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, зурхайч Лхасрангийн Тэрбиш тайлбарлахдаа.
Эргэн сануулахад өмнө нь 2010 онд XVII жарны тийн урвагч төмөр барс жилийн цагаан сарын баяраар Шинийн нэгэн хоёр өдөрт тохиож байсан.
Тухайн үед зурхайч Л.Тэрбиш Яагаад өдөр давхарлах, өдрийг хасах үйлдлийг хийдэг талаар энгийн үгээр тайлбарлах гээд үзье. Сарны хөдөлгөөнтэй уялдуулаад билгийнхээ өдрүүдийг тодорхойлж гаргадаг. Гэтэл шар замын дагуу байгаа одны ордыг Монгол нутгийн ажиглагчаас харахаар сар нэг одны ордонд хоёр хоночихдог. Өөрөөр хэлбэл өнөөдрийн харагдаж байгаа сар маргаашийнхтай адилхан харагддаг гэсэн үг.
Тэгэхээр өдрийг хоёр тавьдаг. Тэгтэл өнөөдөр ажиглаж байсан одны ордноос маргаашийн өдөр болчихоор нэг одыг алгасаад явчихдаг байна. Тэр үед нь тэр өдрөө хасаад явдаг. Өөрөөр хэлбэл шинийн 5-нд нэг одны ордод байсан чинь шинийн 6-нд тэр одныхоо ордын дараагийн ордыг дамжаад явчхаж байна гэсэн үг.
Тэгэхээр манай Монгол тоололд зарим өдөр нэг, зарим өдөр хоёр тохиож байгаа юм. Зарим өдөр байхгүй байвал тасарсан өдөр, давхар тохиовол давхарласан өдөр гэж нэрлэнэ хэмээж байжээ.
Зочин · 2022/01/30
Хурлаар шийдээд байхдаа яахав дээ. Тэнэг юм бичих юм. Хуулинд заасан хоногоороо амраад л явна.