​​​​Ерөнхийлөгчийн өгсөн чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үндэслэн Монгол Улсын төсвийг тодотголыг УИХ-д өргөн бариад байгаа билээ. 

Төсвийн тодотголын хүрээнд бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөж, 500 мянган төгрөгөөс дээш тэтгэврийн мөнгийг 15 хувиар нэмэгдүүлэх болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахтай холбогдуулан зарим багц арга хэмжээг тусгасан. 

Өөрөөр хэлбэл, ирэх хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болно. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахтай холбоотой зарим багц арга хэмжээг тусгасан. Энэ ажлын хүрээнд тэтгэвэр дараах байдлаар нэмэх аж. 

 

  • Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 350,000 төгрөгөөс 500,000 төгрөг
  • Хувь тэнцүүлсэн доод хэмжээг 300,000 төгрөгөөс 400,000 төгрөг
  • 500,000 төгрөгөөс дээш тэтгэврийг 15 хувиар
  • Халамжийн тэтгэврийг 188,000 төгрөгөөс 288,000 төгрөг болгон тус тус нэмэхээр болсон байна.