Г.Занданшатар: Хоёрдугаар сарын 1-нд ахмадууддаа тэтгэврийг нь нэмэгдэлтэй нь олгохыг зорьж байна
2022/01/31
Төсвийн тодотголд өндөр настнуудыг тэтгэврийг нэмэх асуудлыг тусгасан билээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.
Тэрбээр "Төсвийн тодотголын өнөөдөртөө багтаан хэлэлцэн батлах шаардлагатай байна. Учир нь бид тэтгэврийн нэмэгдлийг хэлэлцэж байгаа.
Өндөр настны тэтгэврийг сар бүрийн 1-ний өдөр олгодог. Тэгэхээр өнөөдөр хуулиа баталж, хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр авагчдынхаа нөхцөл бололцоог хангах ёстой.
Тиймээс хоёрдугаар сарын 1-нд ахмадууддаа тэтгэврийг нь нэмэгдэлтэй нь олгохыг зорьж байна" гэв.
Зочин · 2022/01/31
Наймаачид үнээ хэдэн хувиар өсгөх вэ, таацгаа. Наймаачид үнээ дор хаяж 20% - иар өсгөнө. Яагаад гэж үү? Монголын наймаачид үнэндээ Хятад руу Монголын мөнгөн санг шилжүүлдэг хүмүүс. Монголын эдийн засгийг сулруулахын тулд наймаачдаар дамжуулж өөрийн сангаа арвижуулах шаардлага Хятадад үүссэн учир хуурамч бараагаа өндөр үнээр авна. Наймаачид юугаар, яаж хийсэн, ямар бүтээгдэхүүн авч буйгаа огт мэдэхгүй. Монгол наймаачид хятадын барааг монголд зарж мөнгө олж л байвал бусад нь тэдэнд падлий ч байхгүй.