Нийгмийн халамжийн тэтгэвэр авагч болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдэд нэмэгдэл мөнгийг нь шилжүүлжээ
2022/02/01
Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 28-ны хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд олгох амьжиргааг дэмжих 188 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 288 мянган төгрөгөөр хэвээр олгохоор шийдвэрлэсэн билээ.
Уг нэмэгдэлд нийгмийн халамжийн тэтгэвэр авагч 52,693 иргэн, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны 10,145 хүүхэд буюу нийт 62,838 иргэн хамрагдаж, 6.1 тэрбум төгрөгийн нэмэгдлийг өчигдөр иргэдийн дансанд шилжүүлж дууссан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэв.
Мөн тэрбээр "Нэмэгдүүлсэн дүнгээр цаашид ч хэвээр үргэлжлүүлэх мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг 2023 оны төсөвт тусган ажиллах болно" гэжээ.
zocnin · 2022/02/01
asargaand baidag tom humuusiinhee 84500 nemeed uguurei.em taria pamparsand n hurdeggui.asarcn bga hun n ajil hiih argagui bdag shuu