Зарим их дээд сургуулиуд ирэх даваа гарагаас хичээллэнэ
2022/02/03
Арванхоёрдугаар сарын 1-ээс хойш боловсролын бүх шатны байгууллага танхимын хичээл орохгүй, цэцэрлэг, ЕБС арванхоёрдугаар сарын 18-н хүртэл онлайнаар хичээллэж, 2021 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл сурагчдыг амраах шийдвэр гаргасан.
Харин их, дээд сургуулиуд нэгдүгээр сарын 5-ныг хүртэл цахим хичээл орж, 2021 оны хоёрдугаар сарын 15-н хүртэл ээлжийн амралтыг эхлүүлэх" шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Тэгвэл зарим их, дээд сургуулийн хичээл ирэх даваа гарагаас эхлэн цахимаар хичээллэж эхлэх гэж байна. Мөн танхимын хичээлийг эхлүүлэхийн тулд оюутнууд бүрэн тунд хамрагдсан байх шаардлагыг тавиад буй.