426 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагдаж, хоёр иргэн энджээ
2022/02/04
Өнгөрсөн хоногт 426 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 157 бол 269 нь хөдөө орон нутагт илэрчээ.
Уг өвчний улмаас 41-60 насны хоёр иргэн эндсэн байна. Талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан 7,241 хүн эмнэлэгт, 37,703 хүн гэрийн хяналтад эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэж буй иргэдээс 1,314 нь хүүхэд, 789 жирэмсэн эх байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
Эмчлүүлж байгаа иргэдийн 2,037 нь хөнгөн, хүндэвтэр 4,456 , хүнд 672, 76 хүний биеийн байдал маш хүнд байна.