Нэг иргэн нас барж, 893 хүнээс халдвар илэрчээ
2022/02/13
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 893 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 457,372 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 465 нь Улаанбаатар хотод,
- 428 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Уг өвчний улмаас 41-60 насны нэг иргэн нас баржээ. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 6,855 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 23,223 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 1,793
- Хүндэвтэр – 4,274
- Хүнд - 628
- Маш хүнд – 160 хүн байна.