Т.Баярхүү: Манай улсад ирэх гаднын иргэн вакцин хийлгэсэн эсэхээс үл хамаарч зөвхөн шинжилгээ өгөөд ирэх боломжтой
2022/02/14
Монгол Улс хилээ нээж, вакцины бүрэн тунтай жуулчдад нээлттэй орон болсныг өнөөдөр Засгийн газраас зарласан.
Үүнтэй холбоотойгоор УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Манай улсад ирж байгаа гаднын улсын иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавигдахгүй. Тухайн иргэн вакцинд хамрагдсан эсэхээс үл хамаараад зөвхөн шинжилгээнд хамрагдаад ирэх боломжтой. Манай улсад ирснийхээ дараа гадаад, дотоодын аль ч иргэн вакцинд хамрагдаж болно. Монгол Улсын тухайд халдварын давлагаа буурах түвшиндээ орсон.
Нэмж хэлэхэд хувь хүмүүс маскаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, олон нийтийн цуглаанаас аль болох өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй" гэлээ.