Н.Сугар: Ачилтын төлбөрийн тухайд судалгааны түвшинд байна. Төлбөр нэмэх шийдвэр гараагүй
2022/02/23
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн өнөөгийн нөхцөл байдал болоод түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаарх судалгааг нийтэд нээлттэй болголоо. Уг судалгаа нь 2021 оны есдүгээр сард хийгджээ.
Судалгааны 32 дугаар хуудаст "Ачилтын төлбөр 100,000 төгрөг болоход жолооч нарын 73% нь дуртай газраа машинаа байрлуулахгүй болно гэж үзэж байна" гэсэн нь олны шүүмжлэлийг дагуулж байна. Өөрөөр хэлбэл олон нийт судалгаанд үндэслэн ачилтын төлбөрийг нэмэх нь гэж харж байна. Одоогийн байдлаар машинаа ачуулсан жолооч 60,000 төгрөг төлж, авдаг.
Энэ талаар Хотын даргын хэвлэлийн төлөөлөгчөөс тодрууллаа.
Н.Сугар "Засгийн газраас нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах бүх боломжийг судалж үзээд ямар үр дүн гарахыг харах үүрэг өгсөн. Энэ дагуу судалгаанууд хийж байгаа. Судалгааны бодит байдлыг харах гэж оролдож байгаа. Ачилтын төлбөрийн тухайд судалгааны түвшинд байна. Түүнээс төлбөрийг нэмэх шийдвэр гараагүй. Асуудлыг жижиг ч гэхгүй судалж үзэх нь чухал байна" хэмээн тайлбарлалаа.
иргэн. · 2022/02/25
ачилтын машины жолооч нарын дугд явуулсан судалгаа юм уу. Иргэд чинь тийм баян юм уу.
Зайлааа · 2022/02/24
Жижиг асуудал биш шүү дээ. даварсан муу гөлөг вэ. Зогсоолгйү ядаж байхад, зогсоолоо шийдэхгүй байж юу хуцаад байгаа юм. Энэ ачилтын компаниудаас болоод хүн амьны хэрэг гарна шүү