ГХЯ: ПОЛЬШ-УКРАИНЫ ХИЛИЙН ЗУРВАСААС 16 ИРГЭНЭЭ ТАТАН АВЛАА
2022/02/27
Варшав дахь Элчин сайдын яамны ажилтнууд Польш-Украины хилийн зурвасаас 16 иргэнээ авсан тухай Гадаад харилцааны яам мэдээллээ. Орон нутгийн цагаар 17:30 цагт тэднийг Польшийн хилээр нэвтрүүлжээ. Одоогоор Польш дахь ЭСЯ-нд манай 24 иргэн ирээд байна.
Өчигдөр 3 иргэн эх орондоо буцсан бол Польшид байгаа эдгээр иргэдээ хамгийн ойрын нислэгээр явуулна. Түүнчлэн Харьков хотод байгаа үлдсэн 18 иргэнээ ойрын хугацаанд татан авахаар ажиллаж байгааг хэллээ.
ЗОЧИН · 2022/02/27
ӨӨРСДӨӨ ЯАЖ ИЙГЭЭД ХҮРЭЭД ИРЖЭЭ. БАТЦЭЦЭГ НЭЭХ ТАТАН АВСАН ЮМ АЛГА ДАА.