"Даяар Монгол": Орос нефтийн карантаа хаавал Монголчууд бүгдээрээ сүйрнэ шүү
2022/03/02
"Хөх Монгол" бүлгэмийн тэргүүн Д.Гансүрэн, "Даяар Монгол" хөдөлгөөний тэргүүн П.Бямбатулга нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Д.Гансүрэн: "Дэлхий нийтэд болж байгаа асуудлуудыг бид хоёроор хэлүүлэтгүй та бүхэн мэдэж байгаа. Магадгүй дэлхийн хэмжээний том дайн болж болзошгүй байна. Газарзүйн байрлалын хувьд манайх хоёрхон хөрштэй. ОХУ Украины хооронд болж байгаа энэ мөргөлдөөн, дайныг та бүхэн харж байгаа. Цаашид өргөжин тэлэх магадлалтай. Ийм аюултай нөхцөл байдал соёлт хүн төрөлхтөн бидэнд тулгараад байна.
Тэр дундаа бид ОХУ-тай шууд хиллэдэг. Олон зуун жил, олон мянган жил хөрш зэргэлдээ амьдарч ирсэн. Гэтэл залуусыг өдөөн турхирсан үйлдлүүдийг Монгол улсын Ерөнхийлөгч байсан хүн хийж, мэдэгдэл гаргалаа. Үүнийг нь өөгшүүлж төв талбай дээр "No War" гэж Украины далбаатай уриа барьсан хүмүүс жагслаа.
Энэ бол Монгол улсын Үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлсэн үйлдэл гэж харж байна. Бид дайн болж байгаа газруудад үнэлэлт дүгнэлт хийж, хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Бид зөвхөн Монгол улсын, таны миний, бид бүхний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гэж үзсэн учраас очиж хүч хэрэглэн далбааг нь хураасан. Тэр үйлдлүүдийг таслан зогсоосон. Энэ улс зөвхөн тэр хэдэн болчимгүй залуусын үйлдлээр Монгол орныг тэр хэмжээнд авч үзэх вий, харах вий." гэсэн бол
П.Бямбатулга: "Украины далбааг бариад "No War" гэх нь шууд Оросыг буруутгаж байгаа явдал юм. Үүний хор холбогдлыг ярьж өгье.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэл хийсэн. Энэ бол ОХУ Украины хооронд болж байгаа асуудал. Гуравдагч оронд хамаагүй. Хэрэв өөр улсууд оролцох юм бол бид тохирох хариуг нь барина гэсэн. Өчигдөр Монголд ОХУ-г дайнаа зогсоо гээд жагсаал хийж байгаа тухай мэдээлэл Элчин Сайдын Яамаараа дамжаад Кремлид хүрчихсэн байгаа. ОХУ Монгол улстай дайтна гэж байхгүй. Тохирох хариу нь юу вэ? гэхээр наашаа нийлүүлэх бензин, тогоо зогсооно шүү дээ.
Хэдхэн сарын өмнө бензин тасалдахад юу боллоо? Монгол нийлүүлэх бензинээ зогсоолоо гээд Орос хохирохгүй. Бензиний үнэ нэмэгдэхээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэнэ. Энэ ачааг бид нар үүрнэ. Эцсийн эцэст Орос крантаа хаавал бүгдээрээ сүйрнэ шүү." гэв.
Зочин · 2022/03/02
бид юусан билээ орос ах нарын дайны энэ сэдвээр их гүрнүүдийн өмнө жаахан ухаалаг хандмаараа АН-ын солиорол өвчнөөр бол архагшиж засал авахаа өнгөрчээ