Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар:

  • Агаарын ачаа тээврийн өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх боломж, тулгамдаж буй асуудлууд,
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц,
  • Төсвийн цагалбар,
  • Хөгжлийн банкны талаар гэх мэт 20 гаруй асуудлыг хэлэлцэв.

Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар мэдээлэл хийж байна.

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Хоёрдугаар сарын 25-наас Монгол Улс Украин дахь иргэдээ татаж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар хүсэлт гаргасан иргэдээ бүгдийг нь татаж авлаа.

Харьковт байсан 15 оюутан энэ мөчид Польш улсын хилээр орж ирж байна. 15 минутын өмнө Украинаас гарсан гэсэн үг. Нийт 58 иргэнийг Польшийн хилээр татаж авч эх оронд нь ирүүлэх ажиллагааг ГХЯ, Польш дахь Элчин сайдын яам амжилттай зохион байгууллаа.

Польш улсын хил нэвтэрсэн нийт иргэдээс 18 нь Монгол руу ниссэн, гурав нь Монголд ирсэн. Харин 15 нь Истанбулд байгаа. Маргааш эх орондоо ирнэ. 

Киев хотоос хүсэлтээ гаргасан бүх иргэд ирсэн. Нэмээд иргэд эх орондоо ирэх хүсэлтээ өгч байна. Одоогоор Киев хотоос дахиад гурван иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан бөгөөд нэг нь Киргиз улсын иргэн юм. Эдгээр иргэнийг татаж авна" гэлээ. 

Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газар Монголын эдийн засгийн форум ТББ-тай хамтран Монголын эдийн засгийн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар боллоо. Энэ жилийн хэлэлцүүлгийн гол сэдэв нь шинэ сэргэлтийн бодлого, цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байх юм. Энэ жил гадаадын хөгжлийн түнш байгууллагатай өргөн хүрээнд хамтран эдийн засгийн форумаа зохион байгуулна. Хэлэлцүүлгийг өмнөхөөс олон хоногоор дэлгэрэнгүй хийнэ.

Украин-Оросын хооронд болж буй зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн эдийн засгийн ямар эрсдэл үүсэх боломжтой вэ гэдгийг судалж хэлэлцэж байна. Манай улс 36-70 хоногийн шатахууны нөөцтэй. Энэ нь хэвийн хэмжээ бөгөөд нийлүүлэлтийн хувьд дараагийн гурван сард доголдол гарахгүй. Шатахууны төлбөр тооцоонд зургаадугаар сарын 24 хүртэл ямар нэг саад гарахгүй. Иргэд энэ хүнд үед эх оронч байх ёстой. Хэрэглээнээс эхлээд эв нэгдэлтэй, эх оронч байж хүнд үеийг хохирол багатайгаар давна.

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гуравны нэгийг ТӨҮГ-ууд эзэлж байна

ШУУД ҮЗЭХ: