Б.Баярбаатар: Хөгжлийн Банктай нэр холбогдсон МАН-ын найман гишүүн тайлбараа ирүүлсэн
2022/03/03
МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос 30 дахь Их хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх болон намын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор “Социал демократ үзэл-Хүний эрх, ёс зүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгуулав.
Энэ үеэр Хөгжлийн Банкнаас зээл авсан тус намын гишүүдийн талаар Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатараас тодрууллаа. Хяналтын ерөнхий хорооноос Хөгжлийн Банктай нэр холбогдсон дараах найман гишүүнд тайлбар ирүүлэхийг үүрэг болгосон юм.
- УИХ-ын гишүүн Г.Дамдинням
- УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
- УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
- УИХ-ын гишүүн С.Бямбацогт
- УИХ-ын гишүүн асан М.Билэгт
- УИХ-ын гишүүн асан А.Сүхбат
- Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн
- НИТХ-ын төлөөлөгч асан Ш.Үнэнбат
МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар “Нэр бүхий найман гишүүн тайлбараа ирүүлсэн. Удахгүй Хяналтын ерөнхий хороо хуралдаж тайлбаруудтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ.
Эдгээр хүмүүс хууль хяналтын байгууллагаар гэм буруутай эсэхээ шийдүүлэх болж байна. Гэм буруутай нь тогтоогдвол хариуцлагын асуудлыг бид нэн даруй хэлэлцэнэ. Бид хүн хэлмэгдүүлж болохгүй. Гэм буруутай эсэхийг хуулийн байгууллага тогтоох бол бид улс төрийн хариуцлага хүлээлгэдэг байгууллага” гэв.
зочин · 2022/03/05
Зөв шүү дээ