Б.Мөнхбаатар: Төрийн захиргааны зарим байгууллагыг хөшгийн хөндий руу нүүлгэнэ
2022/03/09
Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Хувиар ёсоор өнөөдөр /2022.03.09/ хуралдаанаас гарсан шийдвэрийг БХБ-ийн сайд Б.Мөнхбаатар танилцууллаа.
Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөшгийн хөндийтэй холбоотой шийдвэр гарсан. Манай улс Хөшгийн хөндийд шинэ хот барих ажлыг үе шаттай судлан, төлөвлөж байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд том цогц хэмжээний хот төлөвлөлт хийгээгүй. Өнгөрсөн хугацаанд хөшгийн хөндийд байр зүйн зураг, уул, газар хагалбарын муж, усны нөөц зэргийг тогтоосон. Энэ хүрээнд 150 мянган хүн багтах хот төлөвлөлтийг хийж байна. Дархан, Эрдэнэт 100 мянган хүн амтай. Өнөөдрийн хуралдаанаар төрийн захиргааны зарим байгууллагуудыг үе шаттайгаар хөшгийн хөндий руу нүүлгэхээр боллоо. Эдгээр нь төрийн захиргааны төв байгууллагууд биш, зарим байгууллага байх юм. Ингэснээр хөшгийн хөндийн төлөвлөлтөд төрийн зарим байгууллагуудын байршлыг олж, эдийн засаг, төрийн таталцал, хүн амын төвлөрлийг бий болгох юм. Өнөө маргаашдаа хийгдчихгүй. Үе шаттайгаар эхлүүлнэ. Хөшгийн хөндийн ерөнхий төлөвлөлтийг ойрын хугацаанд засгийн газраар батлуулна. Эхний ээлжид онгоцны буудлыг тойрсон үйлчилгээ, тээвэр логистикийн хэсгийн зургуудыг хийсэн" гэлээ.
hi · 2022/03/09
Заримаа тодорхой болгоно уу. Зарим зарим ..... Заримдаг байхаа улсаараа болимоор байна.
hi · 2022/03/09
Хөшигийн хөндийдөө оюутны хотхоноо бариад нүүлгэчихэж болохгүй юу? Гэр бүлтэй амьдрал нь тогтчихсон хүмүүсийг хөөж байхаар оюутнуудаа тэндээ төвлөрүүлчихвэл түгжрэл ч багасмаар санагдахын
Зочин · 2022/03/09
Хөшгийн хөндийд шинэ сууршил байгуулах нь зөв анхаарах зүйл одооноос замаа олон эгнээтэй боломжийн төлөвлөхсөн 20-30 жилийн дараа үлгэр ярихгүйн тулд
Амжилт · 2022/03/09
Нэгмөсөн 2082 оны 2162 оны төлөвлөлтөө танилцуулчихгүй дээ
Д.Мөнхтуул · 2022/03/09
зөв зөв интернет орчин байна. мөн шаардлагатай нэг нь очих, төвлөрөл хэтэрсэн байхад ингэж саармагжуулж өгөх хотын хөгжил тэлэх сайхан санаа. Шавааралдсан амьдралаас эрүүл орчинд шилжинэ.