Л.Энх-Амгалан: Багш нараас уучлалт гуйж байна
2022/03/11
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2022.03.10/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр “Сайн багш өндөр цалин авч, муу багш бага цалин авдаг тогтолцоо руу шилжих шаардлагатай” хэмээн мэдэгдсэн.
Эл мэдэгдлээс нь үүдэж нийгэмд багагүй талцал маргаан үүсч, багш нарын гомдоох нөхцөл байдал ч үүссэн. Тэгвэл Л.Энх-Амгалан сайд дээрх мэдэгдэлдээ уучлал хүссэн байна.
Тэрбээр, “Сурлагын ахиц гаргаж байгаа багш өндөр цалин авна. Тодорхой үр дүн харагдахгүй байгаа багш бага цалин авна гэдэг ажлын үр дүнд суурилсан тогтолцоо хамгийн зөв хандлага, шударга жишиг тогтооно. Багшийн ажлын үнэлэмж өндөр байх ёстой...Гэхдээ хамгийн шударга зарчим бол үр дүнд суурилсан цалингийн тогтолцоо. Багшийн цалингийн доод жишгийг Засгийн газар баталсан. Одоо шатлалаар биш үр дүнгээр цалин нэмэгдэнэ. Харин хэвлэлд ярилцлага өгөхдөө багш нараа сайн, муугаар нь ялгаж байгаа мэт ойлгогдохоор ярьсандаа уучлалт хүсье. Алдаа гаргасан бол залруулж, буруугаа хүлээх нь ёс зүйн хүлээх ёстой үүрэг минь юм” хэмээсэн байна.
зочин · 2022/03/18
БОЛОВСРОЛОО ДЭЭШЛҮҮЛЭЭД ХҮН ЧАНАРАА ХИЧЭЭГЭЭД САЙН БАГШ БОЛООД ӨНДӨР ЦАЛИН АВАХЫГ ХЭН БАЙ ГЭЭВ. БАГШИЙН МЭРГЭЖИЛ ҮНЭНДЭЭ ХҮН ЧАНАР ДЭЭР ГОЛ НЬ СУРИЛАГДДАГ. ГЭТЭЛ ХҮНЭЭ АЛДААД МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЯВЖ БАЙНА. БАГШ НАР ИХЭНХ НЬ АТГАГ САНААТАЙ.ЗУМТГАЙ. БАЙГААГИЙГ НЬ ХЭЛЖ БАЙНА.
зочин · 2022/03/18
УУЧЛАЛТ ГУЙГААД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ. ЗАРЧИМ НЬ ТЭР ЮМ ЧИНЬ. МУУ БАГШ НАР Л ИХ АЙЖ ГОМОРХСОН ДҮР ҮЗҮҮЛЖ ЮУ Ч ХИЙХГҮЙ ӨНДӨР ЦАЛИН АВНА ГЭЖ. ХИЧЭЭЛЭЭ ЗААХГҮЙ ДААЛГАВАР Л ӨГӨӨД БАЙХ ЮМ. ХҮҮХЭД БИЕ ДААЖ СУРЧ БАЙНА. ХИЙСЭН ДААЛГАВРЫГ НЬ ОГТ ШАЛГАХГҮЙ БАЙЖ МУУ БАЙНА Л ГЭЖ ҮНЭЛНЭ. ЗӨВ БУРУУ ХИЙСНЭЭ МЭДЭХГҮЙ ХЭЛЖ ӨГӨХ БАГШГҮЙ ЯАЖ СУРДАГ ЮМ БЭ? СУРАХ БИЧИГ ХОМС ДЭЛГҮҮРТ НЬ БАЙХГҮЙ. СУРГУУЛИЙН НОМЫН САНД НЬ БАС БАЙХГҮЙ. БАЙСАН НЬ ХЭДХЭН ХҮҮХДЭД ТАРААГААД ӨГЧИХСӨН. ТЭГЭЭД Ч СУРАХ БИЧИГ НЬ ЧАНАР МУУТАЙ. ГЭРТЭЭ ИРЖ ЦАХИМ СУРАХ БИЧГЭЭ УНШДАГ. ХИЧЭЭЛ ДЭЭР НОМГҮЙ. БАГШ ШАЛГАЛТ АВАХДАА СУРАХ БИЧИГТ БАЙХГҮЙ АСУУЛТ ТАВЬДАГ ГЭХ МЭТ ХӨГИЙН ЮМ ИХ БАЙНА.
Зочин · 2022/03/15
Муу багш гэж байдаггүй муу суралцагч л байдаг гэдэг үнэн
Одноо · 2022/03/13
Боловсролын сайд ийм бөмбөг шиг байж. Тааруухан, ур чадваргүй, мэдлэг хомс, сэтгэл муутай багш нар бий шүү дээ, энэ багш нар боловсролын сайдыг буулгах анхны оролдлогоо хийж эхэлжээ.
Зочин · 2022/03/12
Муу багш гэж байдаггүй муу суралцагч л гэж байдаг гэсэн Монгол гүн ухаан агуу шүү. Нэг багш хичээл заадаг ангидаа маш сайн заагаад хүхдүүдээ сайн сурлагатай болгонгуут менежертэйгээ хуйвалдсан нэг муу зальтай багш дараагийн улиралд нь өөртөө хуваррилуулаад авчихсан явдал гардаг гэн лээ. Тийм нөхцөлд яах болж байна аа?. Тэр сайн ажиллласан багш хохироод, менежерийн найз нийлж хар ус гударч, хатсан өвс сордог нөхөр хожих болж байна уу?
Зочин · 2022/03/12
Үнэдээ багш нарын цалин бага байр саванд хамрагдаж чаддагүй өргөн хэрэглээ хүнс нэмэгдээд байхад багш нар бүсээ чанглаад л явж байна тэтгэвэрт гараад хэдэн төмөр өмссөн хувцастайгаа хорвоог орхиж байна даа
Зочин · 2022/03/12
Нам дагаж цүнх барьсан муу багш нарт цалин бага өгөх нь зөв
Зочин · 2022/03/12
Бид яагаад багш нарын цалинг энгэж өөрчилж болохгүй гэж багш нарын хөдөлмөрийн этсийн үр дүн хүүхдийн сурлага л шүү тэгэхлээр сайн багш өндөр муу багш бага л цалиан авна биз дээ
Зочин · 2022/03/11
хүннү · 2022/03/11
Багш нарын цалинг яг л ингэж олгох ёстой. Багш нарыг сурагчидаар нь үнэлүүл. “Багшийн заасанг огт ойлгохгүй юм. Төлбөртэй сургалтанд явхад хамаагүй их зүйл ойлгож байна” гэсэн хүүхдүүд олон байдаг. Энэ чинь нэг юм хэлээд байна.