Орос улс Монголыг тоносон нь
2022/03/14
Хаант Орос улс Монголын газар нутгаас 17-р зуунаас эхлэн Балхаш нуур, Алтайн хязгаар, зүүн Сибирь, Урианхайн хязгаар/Тува/ -аас Буриад, Байкал хүртэл 1.5 сая квадрат км газар нутаг булаан авчээ. 1789 онд Монголын Зүүнгар улс бутарсны дараа үлдсэн Зүүнгарын 2.0 сая квадрат км газар нутгийг Орос, Казах, Хятад гурав булаан авсан байх юм.
Тэр чинь уг нь Монголын газар нутаг ш дээ. Хамгийн сүүлд Зөвлөлт улсын Элчин сайд В.Молотов 1957 онд Монголын хойд талаас 2500 квадрат км нутгийг булаан авчээ. 1937 онд олон мянган Монгол хүнийг буудан хөнөөв. Монгол улсын 4 Ерөнхий сайдыг Москвад аваачин буудан хөнөөв. Зөвлөлт улсын тонон дээрэмдэлт 1921 оноос эхэлсэн юм. Анхны тонолт нь зөвлөлтийн археологич Козлов Ноён уулын малталт хийж асар их үнэтэй олдвор олоод Монголын Засгийн Газарт би энэ бүх олдворуудыг Санкт Петербугт үзэсгэлэнд гаргаад эргүүлж өгнө гээд аваад явсан. Тэгээд таг болчихсон. Эдүгээ Санкт Петербургийн Эрмитажид байгаа нэг бүтэн давхар эзэлсэн Монголын ховор олдворууд бол манай өмч байгаа юм. Дараа нь орос цэргүүд манай ард түмний хэдэн зуун жил шүтсэн хийд сүмийн үнэт бурхан эд зүйлсийг дээрэмдэж, олон мянган тонн алт мөнгөн бурхан эд зүйлсийг Зөвлөлтөд аваачсан байдаг юм. Гуулин зэс том бурхануудыг хайлуулаад их бууны сум хийж байсан гэдэг. 1250 том хийд сүмийн эд хөрөнгө гэж тоолшгүй их, үнэлж баршгүй их хөрөнгө байсан гэдэг.
Монголын баялаг алт, зэс, цагаан тулгалга, ураныг хэдэн сая тонноор нь олборлон Зөвлөлт улсад зөөн аваачжээ. 1 хонийг 3 рублиар авч байжээ. Орос улс Монголын бараа бүтээгдэхүүнд сүүлийн 60 жил одоо хүртэл 60-120 хувийн татвар ногдуулсаар байна.
Монголын маханд 120 хувийн татвар ногдуулж Австралийн маханд тэд бараг татвар ногдуулахгүй авч хэрэглэж байна. Монгол улс Оросын бараа бүтээгдэхүүнд ердөө 5 хувийн татвар ногдуулж байна. Мөн Оросын төмөр замын татвар тариф Монголчуудыг боомилсоор 70 жил болжээ. Одоо болтол Орос улс 1949 оны гэрээгээр Монголын газар нутаг дээр барьсан төмөр замыг Монголд өгөхгүй луу унжсаар 70 жил болоод байна.Орос улс Монголын талд цахилгааны 1 киловатт тутмыг 7 рублиэр худалдаж байна. Оросын Монголд барьсан үйлдвэрүүд аль дээр үеийн хоцрогдсон технологитой, оросууд Монголд хуучирсан ашиглалтаас гарсан локомотив, ачааны вагонуудаа өндөр үнээр одоо болтол шахдаг хэмээн дуулсан юм байна.
Монголд Эгийн голын усан цахилгаан станц барихыг Орос улс хориглоод 30 жил болжээ. Гэтэл нөгөө муу хэлээд байдаг Хятад улс Монголд 1 квт цахилгаанаа 1 рублиэр худалддаг аж. Хятад улс төмөр замаар тээвэрлэх тарифаа хөнгөлөөд далайн боомтоо Монголд нээжээ.
Миний мэддэг зүйлийн зах зухаас өгүүлэхэд ийм л байна. Өөр мэддэггүй хичнээн хохирол Монголд учруулсныг би мэдэхгүй. Зөвлөлт улс задраад унасны дараа буйран дээр нь үлдсэн Орос улс Монголыг өөд татна хэмээн боддог хүмүүст хэлэхэд өөд татсан зүйлгүй 30 жил өнгөрөөд байна гэдгийг сануулчихъя. Орост найдаад хэрэггүй гэдэг нь илт харагдаж байна. Иймд Монголчууд бид өөрсдөө л хөл дээрээ босож хөгжих хэрэгтэй. Алийн болгон бусдын царай харж байх юм бэ. Гэхдээ Монголчууд бид хоёр хөрштэйгээ харилцаагаа сайн байлгах хэрэгтэй. Ядаж Орос, Хятадыг холбосон Транзит Монгол улс болох бодлогоо хэрэгжүүлвэл зөв шүү.
Доржийн СҮХБААТАР
Зочин · 2022/03/14
Бүр түүхийн ямар ч ойлголтгүй нөхөр бх юм даа. Тийм нөхдүүд юм бичих гэж зүтгээд яахав дээ. Тэвчиж бай. Буриад Тувө Алтай зэрэг Монгол нутаг 13-р зуунаас өмнө Оросын нутаг бсан гэнэ дээ.
dsn · 2022/03/14
ynz ynziin ym ih l bh ym, gevch ene zuund oros bgaagui bl uls oron uvchin zovlon , haranhui buduuleg baidlaasaa tiim hurdan ert salj chadah bsn ym uu? ym gedeg uguu avaatai baidag tanii yriad baigaa shig zuvhun ugdug dalai bayn gej ertunts deer turuugui l bndaa ! bid muuch gesen 2 hurshiinbuu buynaar sntai muutai udiig hurtel yduu bolovch lav sots , gej niigmees hoish daind nirvegdeegui taivan amidraad udiig hursen n unen! avah uguhiin huvi zaya hezee ch baidag l ym gesen! tiim uchiraas 2 hurshuusuu salaad dain chandad nuudel hiij yvahguigees hoish amar taivan l baildaa!
Зочин · 2022/03/14
Тэр алдсан гээд байгаа нутгуудыг манайх өмнө байлдаад бас л булааж авсан нутаг байсан юм. Тэгээд алдсан юмаа л буцааж авсан юм шүү дээ.
Зочин · 2022/03/14
Сүхбаатар улиг болсон нийтлэлээ нэрийг нь солиод бичээд байх юм. Зарим нь бүр худлаа .1хонийг 3 рубль биш 6 РУБЛЭЭР өгдөг байсныг тухайн үед тооцоонд ажиллаж байсан хүний хувьд сайн мэдэх юм.Том жижиг тарган туранхай харгалзахгүй нэг ханшаар авдаг байсан даа.Их худал хэлэхийг бодоход маш их өшөө ,атаа жөтөөтэй хүн юм.Тэгээд юм сараачиж суухаар очоод дэмжиж байгаа талдаа очоод БАЙЛДАА ЧЭЭ.Хоерын хооронд МОНГОЛчуудын БИТГИЙ ЯС ХАЯАД БАЙ
Зочин · 2022/03/14