Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас бусдын толгой дээр кофе асгасан хэргээр яллагдагч Б.Ариунзаяаг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг ирүүлсэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2022.3.04-ний өдрийн шүүгчийн захирамжаар Б.Ариунзаяад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

 

Уг шүүгчийн захирамжинд яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч өнөөдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж яллагдагч Б.Ариунзаяагийн нас, хувийн байдал, холбогдсон хэргийн нөхцөл байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хугацаанд болон цаашид төлөв томоотой байна гэх түүний амлалт зэргийг харгалзан Б.Ариунзаяад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Тамгын газар