Э.Цэнд-Аюуш: Бусдыг архиар шахахгүй байх соёлыг дэлгэрүүлнэ
2022/03/16
Монголын Залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Цэнд-Аюуш архины эсрэг зургаан ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Нэгдүгээрт, Баасан гараг бүр спорт заалыг үнэгүй болгоё.
Хоёрдугаарт, архины шилэн дээр анхааруулга наая.
Гуравдугаарт, баяр болгоныг архигүй тэмдэглэе гэдэг уриалгыг гаргана.
Дөрөвдүгээрт, Цагаан захтан гэж яриад байгаа хүмүүсийн архидалттай тэмцэнэ.
Тавдугаарт, аж ахуйн нэгжүүдэд архидалтын эсрэг сургалт зохион байгуулна.
Зургаадугаарт, бусдыг архиар шахахгүй байх соёлыг дэлгэрүүлнэ. Бид ажлынхаа хэрэгжилтийг эргэн мэдээлэх болно" гэв.