Монгол Улс анх удаа эмэгтэй генерал цолтонтой боллоо
2022/03/18
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, хурандаа Ганболдын Болорт цэргийн дээд цол - Бригадын генерал цолыг хүртээлээ.
Ганболдын Болор нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг сахиулах ажиллагаанд штабын офицероор 2 удаа, НҮБ-ын төв штабын удирдах албан тушаалд Монгол Улсаас ажиллах анхны офицер болон томилогдож, үүргээ нэр төртэйгөөр амжилттай гүйцэтгэж ирсэн бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах бодлогыг хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан шилдэг эмэгтэй офицер юм.
Бригадын генерал цол хүртсэн Үндэсний батлах хамгаалахын их сургуулийн Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Г.Болор монголын анхны генерал цолтой эмэгтэй болсон сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр "Эх орон ард түмнийхээ төлөө тэмцэж, алтан амиа зориулж байсан өвөг дээдэстээ энэ баярын өдөр мэхийн ёсолж байна. Мөн “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн баярын өдрийг мөрдөс нэгт нийт цэргийн албан хаагчдадаа хүргэж байна. Сэтгэл зүрхээ зориулан халуун цэгт үүрэг гүйцэтгэн дэлхийн энх тайвны төлөө ажиллаж байгаа энхийг сахиулагчдадаа энэ өдрийн баярын мэндийг хүргэе.
Шинэ зууны шинэ жилийн эхэнд миний бие Монгол Улсын хүндтэй цолыг хүртэж байгаадаа баярлаж байна. Мөн Монголынхоо ард түмэнд, нийт эмэгтэйчүүддээ түүхийн шинэ хуудас нээсэндээ баярлаж буйгаа хувиасаа болон гэр бүлийнхээ зүгээс илэрхийлж байна.
Миний бие цэргийн сургуулийн анхны эмэгтэй сонсогчоос авхуулаад 28 дахь жилдээ зэвсэгт хүчинд тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд зэвсэгт хүчний мэргэжлийн сургалт, бэлтгэлийн чиглэлээр дагнан ажилласан. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн.
Аль ч улс оронд жендэрийн тэгш эрх тэгшээр яригдах ёстой. Монголын төр эмэгтэйчүүдээ үнэлж, анх удаагаа төрийн дээл цолыг олгож байгаа нь нийт эмэгтэйчүүдэд итгэл найдвар, урам зориг хайрласан том шийдвэр болсон гэж хувиасаа үзэж байна" хэмээлээ.
Зочин · 2022/03/19
Цэргийн сургуулийн хэлтсийн даргын албан тушаал генерал зэрэгтэй байна гээд бодохоор цэргийн талаар төрөөс баримталж байгаа бодлого нь жинхэнэ байгаа онохгүй дампуурсан байна.
Зочин · 2022/03/19
Эмэгтэй хүнд генерал цол олгож байгаа учраас одоо тэгвэл энэ цагаас эхлээд цэргийн албыг аль нэг хэлбэрээр хаасан эмэгтэйчүүдийг төрийн албанд ажиллуулахтай холбогдсон хуулийн заалтыг төрийн албаны хуульд оруулах хэрэгтэй.
Зочин · 2022/03/19
Генерал гэдэг цолнь эмэгтэйчүүдийн мөрөнд зүүдэг нэгэн гоёл болж байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ бол энэ төрийн бодлого яавч биш.
Зочин · 2022/03/18
Маш том баяр хүргэж амжилт хүсье.