Өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 09:20 цагт БГД-ийн 20 дугаар хороо "Эрчим хүч" -ний гудамж Хөсөг Трейд ХХК руу явах замд Хьюндай Аэро Сити маркийн зорчигч тээврийн автобус Тоёота Камри маркийн автомашины араас мөргөж улмаар эсрэг урсгалд орж Хьюндай Старекс маркийн автомашиныг мөргөж хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарлаа.

Ослын газарт аврах ажиллагаа явагдаж, цагдаагийн байгууллагаас үзлэг хийж шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Хөдөлгөөнд оролцогч иргэд, жолооч та бүхэн өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу.

ЗӨВИЙГ ХЭВШҮҮЛЬЕ.