Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт 2022.03.18-ны өдөр хээр нас барсан байдалтай хүн олдсон тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу тус аймгийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг хэргийн газарт очиж хойшлуулшгүй шуурхай ажиллагаа явуулсны үр дүнд дараах нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шалгалтаар иргэн “А” /29 настай, эр/ нас барсан болохыг тогтоон амь хохирогчийг түүний танил “Б” гэгч нь энэ сарын 14-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн биед нь халдаж амь насыг нь хохироон хэргийн газраас хохирогчийг зөөвөрлөн хээр тавьсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.