Одон медалийг хавтгайруулж тараахгүй байх хуулийн төслийг боловсруулж эхэлжээ
2022/03/21
УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд одон медалийг хавтгайруулж тараахгүй байх хуулийн төслийг санаачилж буй тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрбээр “ Одон медаль, хэргэм цолыг хязгаарлах хуулийн төслийг боловсруулж байна. Саналаа @Mongol_huu DM хаягаар хүргүүлнэ үү. Боловсруулж дууссан хуулийн төслөө энэ хаврын чуулганы хугацаанд УИХ-д өргөн барихаар ажиллаж байгна. Хуулийн төсөлд цэрэг, хүчний байгууллагын цолыг хэвээр үлдээн, шагналыг цөөлж чанаржуулахаар (олговол мөнгө дагалдуулах) тусгаж байгаа” гэжээ.
Зочин · 2022/03/21
Монголд АН гишүүд медалгүй хүн үлдээгүй МАН гарахаараа соц үеийн одон медалиа нэг их харамлах ёс журам ярих юм даа Одоо АН-д л элсэхээс