Б.Лхагвасүрэн: Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарсан тул ам.долларын ханш өслөө
2022/03/22
-Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-
Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний импортод тодорхой хязгаарлалт тавих саналыг УИХ, Засгийн газарт хүргүүлэх саналтай байгаагаа мэдээлэв. Учир нь 2022 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл Монголбанк арилжааны банкуудад 1.5 тэрбум ам.доллар нийлүүлжээ.
Харин статистик үзүүлэлтээс харвал он гарснаас хойш Монгол Улс 1.37 тэрбум ам.долларын импорт хийсний 600 орчим сая ам.долларыг тансаг зэрэглэлийн автомашины худалдан авалтад зарцуулсан байна. Энэ нь хилийн нөхцөлтэй холбоотой экспорт буурсан энэ үед төлбөрийн тэнцэлд дарамт учруулж байгаа тул төгрөгийн тогтвортой байдал, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүднээс уг саналыг гаргаж байгааг Б.Лхагвасүрэн тайлбарлалаа. Тэрбээр дараах мэдээллүүдийг мөн өгөв.
- 2022 он гарсаар импорт 40 орчим хувь өссөн бол экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувь буурсан байна.
- Төлбөрийн тэнцэл тэнцэл 2021 оны эцэст 220 сая долларын алдагдалтай гарсан бол 2022 оны хоёрдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал 500 сая ам.доллар давжээ.
- 2021 оны нэгдүгээр сард валютын нөөц 4.5 тэрбум доллар байсан бол 2022 оны эхний сард 4.3 тэрбум ам.доллар болжээ.
- 2021 оны импортын хэмжээ 8 тэрбум ам.доллар байгаагаас 30 хувь буюу 3 орчим тэрбум доллар нь хэрэглээ байна.
- 2022 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар Монголбанк 1.5 тэрбум ам.долларын интервенц хийсэн бол эргүүлээд экспортлогч компаниудаас 500 сая ам.доллар худалдан авсан байна.
- Өнөөдрийн байдлаар 163 сая ам.долларын хүсэлт ирсэн бол төв банк 50 сая ам.долларыг зохист хэмжээнд нийлүүлсэн.
Тодруулбал:
- "Эрдэнэт үйлдвэр"-ээс 258 сая доллар
- "Оюу толгой" компаниас 194 сая доллар
- "Эрдэнэс Тавантолгой" компаниас 23 сая долларыг худалдан авчээ.
Тиймээс экспортын орлогоо нэмэгдүүлэх шаардлагатай ба ингэснээр нөөц нэмэгдэнэ гэдгийг хэллээ.
Он гарснаас хойш хийгдсэн 1.37 тэрбум долларын импортыг задалж танилцуулав.
Импортын томоохон хувийг өндөр үнэтэй машин зэрэг тансаг хэрэглээний бараа таваар бүрдүүлж байна. Энэ нь валютын ханшид нөлөөлж байна. Ийм бараа таваарыг түр оруулахгүй байх, татвар нэмэх зэрэг асуудлууд ярьж байна.
ZOCHIN · 2022/03/22
IIM UL BUTEH HUDALDAGDCHIHSAN HUMUUSEESEE SALDAGGUI EE...