Нэгэн баримт сөхөхөд: 1936-1937 онд ЗХУ-аас Монгол улсад суух Элчин Сайдын яамны зөвлөх байсан А.С.Скринко мэдүүлэхдээ, Монголд... Монголын Дотоод явдлын яаманд ажиллаж байсан ЗХУ-ын Дотоод хэргийн Ардын комиссратын газрын зөвлөх, сургагч, мэргэжилтнүүд хэлмэгдүүлэлтийг удирдан, Лувсаншарав, Амар, Чойбалсан нараас зөвшөөрөл авч Монголын ДЯЯ-ны ажилтнуудын гараар үйлдүүлж байсан... гэжээ.

Улс төрийн аллага ийм замаар л явдаг дэлхийн жишиг бий. С.Зоригийг хэлмэгдүүлсний дараа Оросын элчин С.Баяр нараас “хүүг” яагаад ингэж байгаа юм бэ хэмээн их л уурлан асууж байснаас Оросууд биш, түүний өрсөлдөгчид үзэл санааг нь устгах үүднээс захиалсан болов уу... хэн гүйцэтгэсэн нь тодорхой биш үү.

 

 

С.Зориг тухайн үеийн социалист системийн орнуудын манлайлагч, өмөг түшиг болж байсан Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах, Холбоот Улсын Дэлхийд дээгүүр эрэмбэтэй, Ломоносовын нэрэмжит Улсын Их сургуулийг, Шинжлэх ухааны Коммунизмын онолын багш мэргэжлээр улаан дипломтой дүүргэсэн нэгэн. МУИС-д мэргэжлээрээ багшилж байсан тэрээр тухайн явж байсан социализм “буруу замаар будаа тээлээ” гэдгийг ЗХУ-ын задрал, зүүн Европын орнуудад социализм явуургүй болж буй үйл явдлаас мэдэрсэн учраас түүнийг засварлахыг оролдож, Ардчилсан хөдөлгөөний анхдагч МоАХ-д орж, ерөнхий зохицуулагч нь болсон болов уу?

 

Тэрээр 1996 онд Ардчилсан холбоо эвсэл төрийн эрхэнд хүрсний дараахнаас нэг л үгийг тоть шиг давтаж байсан гэхэд хэлсдэхгүй болов уу. "Нөхөд минь: Нэгдүгээрт нийтийн эрх ашиг, хоёрдугаарт нам бүлэглэлийн эрх ашиг, гуравдугаарт хувийн эрх ашиг” гэсэн дарааллаар бид явах ёстой” хэмээн удаа дараа, дахин давтан мэдэгдэж, түүний сэтгэлгээний цар хүрээ, ой санамж, зүрх сэтгэлд нь мэргэжлийн “өвчин нь" амилж байлаа. Монголын ард түмний зүрх сэтгэлд түүний энэ гэрээслэл үг, үзэл санаа нь гэрэл гэгээ татуулан үүрд хоногшин байгаа. Хүн махан бие буюу физик бие болох матери, оюун санаа болох ухамсар хоёрын нэгдэл юм. Оюун санаа буюу ухамсар бол хүнд бүү хэл амьтанд ч байдаг энгийн зүйл. Оюун санаа нь тодорхой үзэл санаанд чиглэж байж гэмээнэ сая хүн төрхийг олж хувь хүн төлөвших учиртай. Социализмийг нураах Капиталист төлөвлөгөөгөө Монголд хэрэгжүүж эхлээд байсан ардчиллын төлөө сан нэрийн дор нууц ажиллагаа явуулдаг барууны агентуудыг цочроосон энэхүү мэдэгдэл, түүний эзэмшсэн мэргэжил нь амь насыг нь авч одов болтой.

 

С.Зоригийн аллага Улс төрийн захиалга мөн бөгөөд түүний амь наснаас илүү үнэ цэнэтэй үзэл санааг нь хөнөөх оролдлого юм. Дэлхий нийтэд улс төрийн захиалгат аллагыг ихэнх тохиолдолд хамаарал бүхий системийн шахалт дарамт, захиалгаар тухайн улсын удирдах дээд төвшинд, гадаад дотоодын тагнуулын байгууллага нь зохион байгуулдаг гэсэн судалгаа бий. Ийм аллага, Монголд бүү хэл дэлхий нийтэд зөндөө. Илэрсэн тохиолдол үгүй байх. 1960-аад оны үед байхаа, ЗХУ-ын талаас, Увсын Давст уулнаас Хөвсгөлийн Шишхэдийн гол хүртэл 500 гаруй км урт, 40 гаруй км өргөнтэй, 2000 орчим км2 газар алт, вольфром, жамц давс, газрын ховор элемент зэрэг стратегийн орд ихтэй нутгийг манай талд шилжүүл, бид Социализмыг хамгаалахад энэ газар нутаг хэрэгтэй байна, та нар социализмд үнэнч биз дээ хэмээн тухайн үеийн элчин сайд Молотов нараас Манай улсад шахалт үзүүлэхэд, тухайн үеийн Гадаад яамны сайд С.Аварзэд гуай, “Би мэдэхгүй ээ.

 

 

Манай төр засаг, АИХ \Ардын Их Хурал\ мэднэ” гээд өөрөөсөө зайлуулчихаад хүчрэгдэхгүй байсан гэдэг. Үнэхээр хойч үе минь мэдэж байгууштай гайхамшигтай дипломат ажиллагааны туршлага. Ю.Цэдэнбал дарга дараахан нь дуудаад “бага буурай орны зовлон хэцүү юм даа, анд минь” гээд нулимас унагасан гэдэг.

 

 

Үнэхээр өнгө мөнгөний хорвоод бага буурай орны зовлон ихээ их. С.Аварзэд гуайг албан тушаал буруулсаар, эцэстээ гудамжинд гаргаж, учир битүүлгээр нас барсан гэдэг гомдол маргаан одоо ч эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа байх. Эх орончдын хувь заяа иймэрхүү байдлаар шийдэгдэг гашуун түүх дэлхий нийтийх. Нөгөө газар ч ЗХУ-ын талд аажуу уужуу шилжсэн. С.Зориг залуу ч байж дээ золиг гэж. Өөрийн мэргэжил итгэл үнэмшил, нийтэч үзэл бодолтойгоо зөрчилдөн, Ерөнхий сайдад нэр дэвшихийг зөвшөөрдөг л ...Түүний мэргэжил, хэлж байгаа үг, итгэл үнэмшил нь, нэгэнт нуран унаж байгаа Социалист системийг орхиж, нөгөө сайн сайхан гэж магтан дуудаж, тархи угаасан барууны системийг бараадах аягтай үндсэн хуультай засаглалыг тэргүүлэх боломж олгохгүй л дээ. Түүнийг хэн захиалж, хэн гүйцэтгэсэн нь энэ бүхнээс ойлгомжтой ш дээ. Та бүхэн толгойгоо ажиллуулаад үз дээ.

 

 

Түүний хөшөөн дээр олны анхаарлыг гойд татаж байсан дээрхи үгийг нь биш яагаад хэн хэлсэн нь үл мэдэгдэх, “Би Монголын ард түмний саруул ухаанд итгэдэг” гэх маш ул үндэслэлгүй, доёолох аястай “тэнэг” үгийг хэн хэн санаачлан зохион байгуулж бичив. Монгол эх орноороо бахархах үзэл санаа жолоо цулбуур алдчихаад байхад тэр саруул ухаан нь ч хаана яваа юм. С.Зориг хэзээ ч ийм, тэнэг балай үг чалчих нэгэн биш байсан.

 

 

 

Миний ард түмэн, хойч үеийн саруул ухаан, харийнхны соёл, зөөлөн хүчний түрэмгийлэл, технологийн үсрэнгүй ололтын хохирогч болж, дэлгэцийн дондолтод нэрвэгдэх цөвүүн цагийг ёрлосон ёстой муу үг. Тэд л С.Зоригийн үзэл санааг нуун дарагдуулж, зориуд ийм үг зохиож түүнийг доромжилсон.Тэд л С.Зоригийн амь насыг хохироосон захиалгыг гүйцэтгэсэн баттай эх сурвалж нь гарцаагүй мөн. Тэд хэн бэ? Ойрхоон, амархаан байгаа биз.

 

Түүнийг ЦЕГ-ын дарга асан н.Мөрөн, Э.Бат Үүл, Ц.Нямдорж гээд бүгд л мэдэж байгаа ш дээ. Тэд оролцсон гэсэн хардлага нийгэм даяар бий. Тэд дор хаяж хүний амь насыг хөнөөсөн ноцтой хэргийг нуун дарагдуулж, Монгол улсын эрүүгийн хуулийг үл тоож байна. Эхнэр н.Булган ч мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэр эмэгтэй зайлуул амь настай нь холбоотой дарамтад орсныг үгүйсгэх аргагүй юм. Харин хууль хүчнийхэн маань мэдсээр байж ажиллагааг өөр тийш нь хандуулаад байгаа. Үнэхээр ч өнгө мөнгөний хорвоод бага буурай орны зовлон их юм даа. С.Оюун ч үүнийг ойлгоод дуугүй болоо биз. Үхсэн хүн босч ирэх ч биш дээ...

 

Харин үзэл санаа нь үлдэх ёстой. Гэхдээ аливаа түүхэн их хүнд баатарлаг гавьяа байгуулсан үзэл санааг нь үнэн мөнөөр дурсах, амилуулах, үргэлжлүүлэхийн төлөө хөшөө дурсгал босгодог байх. Үзэл санааг нь хөсөр хаячихаад хөрсөн биеийн хүйтэн хөшөөнд цэцэг барьж гүйх нь зүгээр л заль мэх. Цэндийн Нямдорж миний Монголын хуулийг аалзны тор болголоо. Албан тушаалтны хэргийн хөөн хэлэлцэх хугацааг үгүй болголоо. Хаалгаар гаргаад хаяхад тооноор ороод ирдэг тэр шидтэн л бүхнийг мэдэж байгаа даа.

 

 

Хөвсгөлийн малчин Ай.Маджавын “Төрийн төлөө оготоно" цувралаас...

 

Эх сурвалж: "Хөх Толбо" сонин