ОХУ гуравдугаар сарын 30-наас эхлэн Монголын хилээр нэвтрэх хязгаарлалтыг цуцлахаар болжээ. Энэ тухай мэдээллийг ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны албан ёсны фэйсбүүк хуудаст нийтэлсэн байна.

Уг мэдээлэлд:

ОХУ-ын нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар гаднаас зөөвөрлөгдөх, тархаахаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Москвагийн цагаар 00:00 цагаас эхлэн Орос-Монголын газрын хилээр Монгол Улсын иргэд ОХУ-д, ОХУ-ын иргэд Монгол Улсад нэвтрэхэд тавьсан хязгаарлалтыг цуцлахаар шийдвэрлэсэн" гэжээ