Баригдаж байгаа барилгын ажил хийж байсан кран унажээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр Нарны хорооллын ойролцоо Уран ган худалдааны төвийн хажууд баригдаж буй барилгын ажил хийж байсан кран унасан байна. 

Кран шөнийн цагаар унаж, ойр орчмын хашаа, хашлага эвдэрсэн байгааг эх сурвалжууд мэдээллээ. Тухайн орчин нь өдрийн цагаар хамгийн их хөл хөдөлгөөнтэй хэсэг учраас ийнхүү иргэдийн амь нас эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй үйл явдалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. 

Хаврын улирал ирж, цаг агаар урин дулаан болж буй энэ үед барилга бүтээн байгуулалтын ажил  эхэлдэг. Иймээс энэ төрлийн үйл ажиллагаа эрхэдэг ААН-үүд  хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмээ баримтлан ажиллах шаардлага үүсээд байна.