Цэцэрлэгийн цонхоор унасан хүүхдийн дунд чөмөг нь хугарчээ
2022/03/30
Энэ сарын 29-нд Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлах цэцэрлэгийн хоёр давхрын цонхоор таван настай охин Э унаж дунд чөмгөө хугалжээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодрууллаа. “Өндрөөс унасан хүүхдийн биеийн байдал хүнд байсны улмаас гэмтлийн тасагт яаралтай тусламжаар хүргэгджээ. Эхний ээлжид нарийн мэргэжлийн оношилгоо хийхэд дунд чөмөг хугарсан, тархи доргилттой болохыг оношилжээ.
Одоогоор хүүхдийн биеийн байдал харьцангуй тогтвортой байна. Компьютер томографын шинжилгээгээр нарийвчлан харсан. Эмийн эмчилгээг үргэлжлүүлж байна гэлээ.