Өнөөдөр 15:30 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдана. Хуралдаанаар үнийн төслийг тогтворжуулах хуулийн төслийг хэлэлцэнэ.

Тодруулбал, УИХ дахь МАН-ын өнөө өглөөний хуралдаанд Засгийн газраас гурил, мах, шатахууны үнийн өсөлтийг эхний ээлжид тогтворжуулах хуулийн төслийг оруулжээ.

Тус хуулийн төслийг Засгийн газар ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр болсон талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Тэрээр "Үүссэн нөхцөл байдлыг зөв шинжлэн дүгнэх хэрэгтэй. Энэ удаагийн үнийн өсөлт жирийн үеийнхээс эрс өөр. Гадаад нөхцөл байдал шууд нөлөөлж байна. Махны үнийн өсөлтийг нөөцийн мах гарган, тогтворжуулна. Үнийн өсөлтийг тогтоон барихын тулд хууль гаргах хэрэгтэй. Хувийн хэвшлийн оролцоо, хариуцлага илүү чухал. Бид шатахуун, мах, гурилын үнэд анхаарч, хувийн хэвшилтэй хамтран ажиллана. Шатахуунтай байхад компаниудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Бид өнөөдөр намын бүлэг хуулийн төслөө танилцуулахад, дэмжлээ. Энэ долоо хоногт багтаан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслөө хэлэлцүүлнэ. Яарах шаардлага бий. Бид энэ асуудлыг нээлттэй ярилцана.  Зэвсэгт мөргөлдөөний улмаас үүссэн хүндрэлийг хохирол багатай даван туулах нь энэ хуулийн зорилго. Энэ хууль богино хугацаанд үргэлжилнэ.         

Энэ оны эхний хоёр сард улсын төсвийн орлого 100 хувь  бүрдсэн. Харин АМНАТ-ын орлого тасалдсан.  Бид сүүлийн жилүүдэд валютын нөөцөө ханалттай бүрдүүлж чадаагүй. Сүүлийн өдрүүдэд Монголбанк, валют арилжааны цэгүүдийн үнийн зөрүү ихэссээр байна. Энэ нь валютын эрэлт байгааг харууллаа" гэв.