Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “АНЗААР” сарын аянг өнөөдөр /2022.04.06/ зарлалаа.

Энэхүү аяны нээлтийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Хуягбаатар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг, СХД-ийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр, ЦЕГ-ын ХТТГ-ын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Зоригтбаатар болон ИТХ, ЗДТГ-ын хэлтэс, албаны удирдлагууд, хороодын Засаг дарга нарын хамт оролцлоо.

 

Тус аяны хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд таслан зогсоох, сөрөг үр дагаврыг таниулан нөлөөллийн аргаар эрсдэлээс сэргийлэх олон ажлыг зохион байгуулах юм.

Энэхүү аянд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж та бүхнийг идэвхтэй хамрагдахыг хуриалж байна.