Захирлын нөхөр сурагч зодсон байхад БАЙГУУЛЛАГЫН дотоод нууц задруулбал үзэлцэнэ шүү гэсэн
2022/04/07
Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захирлын нөхөр нь сурагчийг зодож, бие мах бодийн хүчирхийлэл үйлдсэн талаар тус сургуулийн сэтгэл зүйч, эрхзүйч Улаанбаатар хотод ирж мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Захирлын нөхөр хичээлийн цагаар сурагчийг өшиглөж, цохисон. Өмдийг нь урагдтал зодсон. Үүнийг ангийн сурагчид нь нотолж байгаа. Улсаар тухайн сурагч газар хэвтэж байгаад уйлаад ангиасаа гүйж гарсан. Ангийнхан нь "Үеийн хүнээ зодож байгаа юм шиг зодсон. Өмнө нь ч биднийг зодож байсан. Биднийг хичээл орж байхдаа маш хүчтэй нясалдаг гэж ам уралдан ярьжээ.
Тухайн сурагчийг яагаад зодсоныг ангийнхнаас нь асуухад сандал дээрээс цүнхээ авах гэж байгаад сандал унагаасан. Үүнээс болж багш уурлаж ирээд хамаг хүчээрээ зодсон. Тухайн хүүхдийн эцэг эх хэлэхдээ "Хүүхэд маань зодуулсан оройноо халуурсан. Захиралд хандахад нөхрөөс минь уучлалт гуй. Эмчилгээний зардалд 40 мянган төгрөг өгье. Танай хүүхдийн буруу шүү. Би айсандаа Орос хэлний багшаас уучлалт гуйсан" гэсэн.
Хүүхдийн урагдсан өмдийг үйлчлэгчээр угаалгаж, хөдөлмөрийн багшаар оёулж өгсөн.
Захиралд хандахад байгууллагын нууцыг задруулбал чамтай хатуу тооцоотой гэж дарамталсан. Манай сургуулийн захирал жилийн өмнө томилогдоод нөхөр болох н.Цогжавхланг өнгөрсөн 11 дүгээр сард Орос хэлний цагийн багшаар ажилд авсан. Хүүхдийг зодсон багш бол Орос хэлний багш юм. Манай сургууль ургийн мод шиг ах, дүү, төрөл төрөгсдөөрөө хамт ажиллаж байна. Боловсролын байгууллага ийм баймааргүй байна. Би БШУ-ы сайдтай уулзаж, өргөдөл санал хүсэлтээ өгөхөөр ирсэн. Хүүхдийг хайрлаж хамгаалах хэрэгтэй. Хүүхдүүд сэтгэл зүйчид хандах сонирхолтой байгаа.
Зодуулсан хүүхэд айдаст автаж, сэтгэл зүйн хүн нөхцөлд байгаа. Хичээлдээ явах сонирхолгүй байгаа. Хичээлдээ суухгүй байгаа. Гэхдээ орос хэлнээс бусад хичээлд мэр сэр ирж байна” гэлээ.
уншигч · 2022/04/14
ямар даварчихсэн хоёр новш вэ зайлуулаач наад авгай нөхөр хоёроо.
Зочин · 2022/04/07