Дархан-Уул аймгийн ЕБС-ийн багш сурагчаа ширээн дээрээс сандал унагасан хэмээн зодсон тухай өнөөдөр сэтгэлзүйч н.Болорцэцэг олон нийтэд мэдээлсэн.

Тэрбээр багшийн энэ үйлдлийг болон сургуулийн орчин дахь хүчирхийллийг эсэргүүцэж, үсээ хуссан юм.

Тэгвэл эл асуудлаар Gogo.mn сайт Дархан-Уул аймгийн БШУГ-ын дарга С.Галбадрахаас тодруулга авчээ. Тэрбээр тус багшид эрүүгийн хэрэг үүсгэсэн, мөн сургуулийн захиралд нь хариуцлага тооцуулахаар сумын Засаг даргад санал хүргүүлнэ гэжээ.