33 жил дэлдсэн “Харанга”-ын “Greatest hits” Монголын хөгжмийн урлагийн түүхэн дэх тод мөртэй, баялаг түүхтэй, чансаатай уран бүтээлтэй, хамтлагийн гишүүн бүр нь зохиосон аялгуу, туурвисан бүтээлээ үнэлүүлж, Гавьяат жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэж, хамтлагаараа Төрийн соёрхолт цол хүртсэн анхны бөгөөд цор ганц хамтлаг бол “Харанга” юм.

33 жил тасралтгүй уран бүтээлээ туурвисаар буй тус хамтлагийнхан ирэх тавдугаар сарын 13, 14-нд “Legendary HARANGA: Greatest hits” тоглолтоо хүргэх гэж байна. 33 жилийн турш туурвисан уран бүтээлүүдээсээ шилж, бүх цаг үеийн хит 25 дууг хүргэх эл тоглолт “UB palace”-ын концертын их танхимд болно.