УИХ-ын гишүүд утасны төлбөрөө өөрсдөө төлж, хувийн унаа унадаг
2022/04/11
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дуусаад мэдээлэл өгч байна. Хуралдаанаар 2022 оны улсын төсөвт тодотгол хийхийг дэмжжээ. Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар,
"УИХ-ын гишүүд утасны мөнгөө өөрөө төлдөг. Бензиний мөнгө гэж сард 500 орчим мянган төгрөг л өгдөг. УИХ-ын хэмжээнд энэ чиглэлд 50 тэрбум төгрөгийн төсөв л яригддаг. Олон том машин харагдаад байгаа нь дандаа хувийн унаанууд байгаа. Албаны унаа унадаг хүмүүсийн тоо бүр бага" гэлээ.
Үүнтэй холбогдуулж, МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, "Нэг ч албаны унаатай УИХ-ын гишүүн гэж байхгүй. Дандаа хувийн унаа унадаг. Шуудан, харилцаа холбооны зардал 100 хувь өөрөөсөө төлнө. Одоо ганцхан хувийн машиныг хориглох уу, үгүй гэдэг асуудал л яригдана" гэлээ.
ядуу төрийн иргэн · 2022/04/12
500 k ч гэх шиг. 500 авахаа боль авах алба байхгүй шүү
Зочин · 2022/04/12
УИХ-ын гишүүд тус бүрт жил бүр 10 тэрбум ₮ баталдаг билүү. Энэ бол яах аргагүй тодотголоор хасагдах ёстой доо