Соёмботой уулын оройд газар олгож, бурхан барихтай холбоотой асуудлыг шалгаж байгаа гэв
2022/04/13
БОАЖЯ-наас ажлын хэсэг байгуулан Богдхан уулын дархан цаазат газарт болон Туул голын сав дагуу олгогдсон газруудыг нягтлан шалгаж байна. Удахгүй бүх мэдээллийг ил тод үзэх боломжоор хүн бүрийг хангахаар ажиллаж байна.
Заавал голын дагуу газар авна, үгүй бол жагсаал хийж, өлсгөлөн зарлана гэсэн иргэд ч БОАЖЯ-ны гадна бухимдлаа илэрхийлж буй.
1.6 сая иргэний ундаалдаг усны сав газраа хүн нэг бүр хайрлан хамгаалахгүй бол болохгүй, нийтээрээ уух усгүй болох аюул ойрхон байна.
Түүнчлэн "Соёмботой уулын оройд газар олгожээ. Уг газар дээр бурхан барихтай холбоотой асуудлыг ажлын хэсэг шалгаж байна" хэмээн мэдэгдлээ.