“King Tower” хотхон хойд талдаа хоёр гарц нээж буйг "Хурд" групп эсэргүүцэн маргаан үүслэ
2022/04/15
"Эко констракшн" болон "Хурд" группийн хооронд үүссэн замын маргаан нэг тийш шийдэгдэж, өнөөдөр "Кинг Товер" хотхоны оршин суугчид хойд зам руугаа гарсан хоёр шинэ гарцтай болсон ч "Хурд" группийн зүгээс дахин эсэргүүцэлтэй тулгарлаа.
"Кинг товер" хотхоны 5000 гаруй оршин суугчдын дунд ердөө ганц орц гарц байдаг бөгөөд энэ нь тэднийг гэр рүүгээ орж гарахад хамгийн их хүндрэл учруулдаг байжээ.
Тиймээс Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас ажлын хэсэг гаргаж, "King tower" хотхоны орц гарцыг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгчээ. Харин "Хурд" группийн зүгээс энэхүү шийдвэрийг эсэргүүцлээ. Учир нь "Кинг товер" хотхоны арын замыг "Хурд" групп өөрийн хөрөнгөөр барьсан учир өөр хотхонд үнэ төлбөргүй ашиглуулахгүй гэсэн байр суурийг илэрхийллээ. Харин "Кинг товер" хотхоныхон "Галын машин, түргэн тусламж орж гарахад хамгийн хүндрэлтэй байдаг. 5000 гаруй хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах тухай асуудал хөндөгдөж байгаа учраас нийслэлийн зөвшөөрлийн дагуу шинээр хоёр гарцыг нээнэ" хэмээн хотхоны захиргаанаас мэдэгдлээ.
Зочин · 2022/04/17
Эко угаасаа л шимэгч
Бод · 2022/04/15
Празит байж болохгүй. Оршин суугчид үнийг нь төлөх л хэрэгтэй. Ийм дээрэмийг газар авахуулж болохгүй.
Ганаа · 2022/04/15
Нээх нь зөв Түгжрэлийг ямар нэг хэмжээгээр бууруулна King tower руу орж гарахад нэг гарц үнэхээр хангалтгүй хэцүү байдаг штээ
зочин · 2022/04/15
ард иргэдийнхээ төлөө нээх л хэрэгтэй