Б.Батцэцэг: ОХУ хүсвэл Монгол дахь лабораториудтай танилцаж болно
2022/04/18
АНУ Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай яригдсан эсэх талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сэтгүүлчдэд тодруулга өглөө.
Энэ үеэрээ тэрээр: " Олон улсын нэгдэн орсон гэрээ, конвенциуд, Монгол Улсын баримталдаг байр суурь, бүх хууль дүрэмд ийм төрлийн лаборатори хөгжүүлэх зорилго байхгүй, төлөвлөгөө байхгүй. Энэ талаар ярьсан улс орон ч байхгүй. Тэр дундаа АНУ, Европын холбооны улсуудтай хийсэн яриа, хэлэлцээр огт байхгүй. Яригдаа ч үгүй гэдгийг хэлэх ёстой. Өнөөдөр дэлхийн гео улс төрийн нөхцөл маш хүнд байгаа. Хардах эрх хэнд ч байдаг. Ковидын үед бүх л улс оронд энэ өвчинтэй, вирустай холбоотойгоор ганц Монгол улсад биш бүх оронд хамтын ажиллагаанууд идэвхижсэн. Хоёрдугаарт, ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу сонинд 4 удаа нийтлэл гарсан. Анх гаргасан эх сурвалж нь судлаач, эрдэмтэн хүн. Мөн БНХАУ-ын хэвлэлээр гарсан. Эдгээр мэдээллүүд нь үнэн бодит байдалд нийцэхгүй. Манай бодлогод эргэлзэх зүйл байхгүй.
Монгол Улсын гадаад бодлого маш нээлттэй хэвээр, энхийг эрхэмлэсэн зарчмаа маш сайн баримталж ажиллаж байгаа. Хэрэв хүсвэл эдгээр хардаж байгаа улс орнуудад Монгол Улс лабораторуудаа танилцуулахад бэлэн байна.
Энэ өдрүүдэд Монгол Улсын яам, агентлагууд өөрсдийн хэрэгжүүлсэн гадны төсөл, хөтөлбөрүүдийн судалгааг нарийвчилж гаргах, ялангуяа энэ яригдаж буй асуудалтай холбоотойгоор хүмүүсийн хардалтыг төрүүлж болохуйц үйл ажиллагаа юу явагдсан бэ? гэдгийг нягтлах ажиллагаа хийгдсэн. Улмаар холбогдох байгууллагууд нь мэдээллээ бэлтгэж, ҮАБЗ болон Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулга, сонсгол хийх үүрэг, даалгаврыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өгсөн." гэв.
Зочин · 2022/04/19
ORSUUUD ICHMEEER YMAAAA YDUU ORNOOR OROLDOH GEED BGAAM BH DAAA TEGJ BAIJ BUH DELHII ORSUUDIIG UZEN YDDAG BOLGOH GEJ BGAAN
манайд бол САЙД ДАРГА болцон · 2022/04/18
мал малаас дор мал чи хэзээ я гадаад хэргийн сайд битий хэл нэг үйлчилгээний хүнсний дэлгүүрийн чавганцаас хэтрэхгүй чиний мэдлэг тэнэг дурааааак хэдэн халтар цаас нь овоо үнэд хүрч дээ....
Зочин · 2022/04/18
"Хэрэв хүсвэл эдгээр хардаж байгаа улс орнуудад лабораторуудаа танилцуулахад бэлэн байна" гэсэн байна даа. Сэтгүүлч мэдээллээ буруу хаягласан байна даа.
Зочин · 2022/04/18
Яагаад оросуудад шалгуулна гэж...??