Ч.Мөнхбаярыг үргэлжлүүлэн хорино
2022/04/19
Ч.Мөнхбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг /2022*04*18/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товлосон.
Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг энэ сарын 12-ны өдөр түүний өмгөөлөгчдийн зүгээс гаргасан ч 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал болж, Ч.Мөнхбаярыг цагдан хорихоор шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Шүүх хурлын шийдвэрийн талаар Ч.Мөнхбаярын дүү Ч.Мөнх-Эрдэнэ "СБД Ерөнхий шүүгч надад тийм эрх мэдэл байхгүй гээд гаргасангүй ээ" хэмээн нийтэллээ.