Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгаланг АТГ-аас шалгаж байна. Түүнийг Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа эрүүгийн хэрэг наймаалцсан мөн газартай компанийн хувьцаа шилжүүлсэн зэрэг асуудлаар шалгахаар саатуулжээ.

Мөн түүний хамаарал бүхий хүмүүсийн обьектуудад нэгжлэг хийж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.