С.Эрдэнэ, А.Цэрэнбат нарын нэр бүхий иргэд  21 аймаг, Нийслэлийн есөн дүүргийн АН-ын тамгыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж үзэн, Нийслэлийн 6 дүүргийн АН-ын ХЭГ-ийн дарга нарын төлөөлөл Сүхбаатар дүүрэг дэхь цагдаагийн 1-р хэлтэст хандлаа.

Энэ үеэрээ тэд: "Өөрсдийгөө АН гэж нэрлээд байгаа С.Эрдэнэ, А.Цэрэнбат тэргүүтэй хориод хүн хууль бус тамга, тэмдэг ашиглаад 21 аймаг, 9 дүүргийн АН-ын тамгыг гээгдэж, үрэгдүүлсэн, алга болсон мэтээр өдөр тутмын сонинуудад зар тавьчихсан.

Гэтэл бид бол энэ тамга, тэмдэгийг өдөр тутам ашигладаг хүмүүс нь. Бидэн дунд тамгаа гээгдэж, үрэгдүүлсэн нэг ч намын хороо байхгүй.

Бидний тамга бүгд хүчин төгөлдөр, өнөөдөр ч ашиглагдаад явж байна. С.Эрдэнэ, А.Цэрэнбат нар хүчин төгөлдөр байгаа тамгануудыг хүчингүй болсон гэж зарлуулаад, дахин хууль бус тамга хийлгэж, хууль бусаар ашиглах гэж байгаа. Энэ нь Эрүүгийн хууль зөрчсөн гэмт хэрэг" гэв.

 

О.Чулуу

сонин.мн