Энэ чигээрээ салсан нь дээр үү?
2022/04/21
Би 26-тай залуу. Эхнэртэй 2 ой хүрч байгаа нэг охинтой. Би уурхайн ажил хийдэг байсан ер нь бол гэрээсээ олон хоногоор хол байдаг байлаа. Сүүлийн жил гаран ажил зогсоод гэртээ суулаа.
За учир юу вэ гэхээр эхнэр маань гэж үгээр хэлэхийн аргагүй хартай, ааштай хүүхэн үнэхээр тэвчээр алдарч байна. Гэрээс гараад дэлгүүр ороод ирэхэд л дэлгүүрийн худалчдагчтай, ямар сайндаа бүр өөрийнхөө хамаатны эгчтэйгээ хардахав дээ.
Ажил зогссноос хойш бүр ажил ч хийлгэхгүй санаатай. Манай нэг найз хувийн дажгүй бизнестэй хөдөө орон нутгаар их явдаг. Надад дажгүй цалин амлаад ажилд урихаар нь 7 хоног дагаж хөдөөгүүр яваад иртэл бүр найзыг маань газар дор ортол доромжлоод ахиж харьцах нүүргүй болгосон. Одоо найз нөхөдгүй ч боллоо бусад найзууд эхнэрээс болоод угаасаа үргээд явчихдаг юм байна.
Уг нь эхнэрийн амьдрал их л тааруухан олон хүүхэдтэй айлын том нь, хойд аав, ээж дүү нартайгаа айлын хашаанд гэр барьж амьдардаг хэцүүхэн л айл. Манай аав ээж жирэмсэн гэж дуулаал шууд амьдарч байсан байраа өгөөд гэр хороолол руу нүүгээд явчихсан. Одоо бүр үнэндээ л байр машин өмсөж зүүх гээд дутах юмгүй амьдарч байна. Манайд бэр болж ирж байхад нь олигтой солих хувцасгүй ядарсан охин юм зайлуул гээд манай 2 эгч 2, 3 сая төгрөгөөр хувцаслаж байлаа. Тэр бүгдийг ойлгож мэдэрдэггүй юм байхдаа ядаж.
Одоо бол бид 2 ажилгүй ч ямарч зоволтгүй л болоод байдаг. Учир нь өвөө эмээ 2-с маань идэш хангалттай ирчихдэг. Манайхан бол миний амьдралд оролцоод байхгүй, би эхнэрийнхээ урдаас юм хэлдэггүй тийм болохоор давраад ингээд байж болно гэж бодоод байдаг юм болуу. Анх уурхайн ажилд явж байгаад ирээд найзуудтайгаа карокед ороход тэнд зөөгч хийж байгаад танилцсан тэгээд 2 сар гаран уулзаж явж байгаад жирэмсэн болоод суусан. Найзууд маань бол яарчлаа даа гэж их хэлдэг байсан тэглээ гээд би орилж бархирч байхад нь эхнэрээ тэгж муухайгаар хэлж гар хүрч үзээчгүй.
Би хэдэн ч утас авч өгөв 4, 5 утас шидээд цааш нь харуулсан. Янз бүр болоход нь би бүр дуугардаггүй угийн хэрүүл хийж чададгүй үг хэлвэл л мад тавиулчихдаг. Тэгээд намайг дуугарахгүй болохоор ийм зэвүүн дотуур тамиртай дуугардаггүй гээл. Тэгээл жоохон юм болохоор орилж чарлаал утас, машины түлхүүр авч нуугаад 2, 3 хоног өгөхгүйшдээ. Би ар гэрийнхэндээ ёстой юу ч хэлдаггүй, би чин айлын бага дээрээ 2 эгчтэй хэрвээ манай эгч нар дуулвал энэ хүүхнээс шууд л салгах байх.
Тэгтэл эхнэр болохоор юу л болно бүгдийн ээждээ хэлнэ. Гэхдээ ээж нь миний талд байдаг болохоор л өдий болтол тэссэн байх. За тэгээд саяхан нэг орой 10 жилийн найзтайгаа уулзаад гадуур яваад би ч яахав дээ архи дарснаас хол удсаныг ч хэлэх үү тасарчиж тэгээд тасарсан байханд манай найз гэрт хүргэж ирсэн байсан тэгээл өглөө сэртэл чамтай амьдарч чадахгүй сална барина гэхээр нь заза гэж бодоод за чи гэртээ харь2 гээд хэлсэн тэгсэн л ээжийгээ дуудаад хамаатны ахыгаа дуудаал яваад өгсөн.
Тэгээд нөгөө тасарцан байхад хүргэж өгсөн найзтайгаа уулзтал чамайг тэврээд гэрт чин оруулаад буйдан дээр хэвтүүлтэл эхнэр чин сэрээч шээс минь хаагуур янхандаж яваад ирэв гээд үснээс зулгаагаад нүүрлүү алгадаад байсан гэсэн. Тэгээд нөгөө найзыг маань хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн байсан. Тэгээд ер нь салья гэж бодсон. Хэзээ ч тэр хүнд муухай аашилж муу үг хэлж үзээгүй ээж аав 2-г минь хүртэл надад тултал доромжилсон гэж бодохоор л. Тэгээд нөгөө бизнес хийдэг найзтайгаа холбоо бариад ажил төрөл байна уу асуугаад тэнд ажилахаар болоол байж байтал тэр найзын маань эхнэрлүү манай эхнэр ярьсан байвал яах уу.
Ярихдаа тэр 2-г нийлүүлмээргүй байна. Би нөхрийнхөө утсан дээрээс танай нөхрийн хүүхэнтэй унтаж байгаа бичлэг үзсэн нтр гэж улаан цайм шаасан байдаг юм даа. Хүний амьдралд гай болоод бүр үнэндээ л. За тэр явдлаас хойш сар гаран боллоо. Надруу хэдэн мянган үгтэй мессэж чат бичнэ дугаар нтрыг нь блок хийхээр өөр юмнаас ороол ирнэ. Тэгтэл 2, 3 хоногийн өмнө уулзья барья сүүлийн удаа гэхээр нь уулзтал чамгүй хэцүү байна бүгдийг ойлгосон ахиж хэзээ ч тийм зан гаргахгүй охиноо бодоод иргээд нийлье гээд чухам л ухаарсан хүн шиг гуйгаад байна. Сална гээд шийдсэн байсан би эргэлзэж тээнэгэлзээд бүр гайхаал байж байна. Одоо энэ чигээрээ салсан нь дээр үү? Охиноо бодож эргээд нийлэх үү яах вэ?
DR. ADITYA · 2022/05/01
Зочин · 2022/04/30
Залуучууд минь дээ нэг л мэдэхэд нас ахисан эмээ өвөө энэ болсон үед энэ маань ам нь цагаа бол уу гэж сүү уулгах уу үхэж байна уу гэж хялайж харахыг залуу насны хэдэн жил шийднэ ухаар ч амьдраарай дүү нар минь
Зочин · 2022/04/28
Ийм итгэлцэл байхгүй амьдралаар яадаг байна. Тэр чигтээ л яв.
zochin · 2022/04/26
Та 2-ын дунд бие биенээ хайрлах хайр байхгүй юм байна!!!
123 · 2022/04/22
Сал сал пизда наадах чинь угаасаа засрахгүй, гэрийн хүмүүжил ийм бол угаасаа засрахгүй лалар