Баянзүрх дүүргээс 4-р хорооны ЗД-ыг ажлаас нь халсан, чөлөөлсөн гэх мэдээлэл нь ор үндэсгүй гэв.

Баянзүрх дүүргийн хэвлэлийн албанаас: "Өчигдөр хорооны ЗД цочирдсон байдалтай дүүрэг дээр ирж буруу зөрүү ярьжээ, алдаа оноо гаргажээ.  Өөрийн хүсэлтээр ажлаа өгье өө гэдэг зүйлийг хэлсэн юм.  

Хороон дарга эфирээр нэг алдаа л биз. Буруу зөрүү сандарч яриад л биз. Хорооныхоо ажлыг сайн хийж л байвал болоо гэх дүүргийн Засаг даргын байр суурь бий. Дүүргийн Засаг дарга 4-р хорооны даргын сэтгэл санаа тогтвортой болсон даруйд уулзаж зөвшилцөж ярилцана. 

Ер нь бол Баянзүрх дүүргийн бүх хэлтэс, алба хороо хамт олон бид бүгд нэг баг. Нэгнийгээ алдахад нь улам дэвсдэг хүмүүс биш. Тиймээс үүнийг фэйсбүүк хэрэглэгч та бүхэн заавал ойлгоорой. 

Бид төрийн алба хашиж гомдож, гоншигнох эрхгүй ажиллаж байгаа ч ардаа амьдралтай, гэр бүлтэй хүмүүс юм шүү. Хүний эрхийг дээдэлж ажиллахыг хүсье ээ" гэжээ.