Ховд руу зорчин явсан 21 зорчигчтой автобус онхолдож, нэг хүн нас баржээ
2022/04/27
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн “Цагаан гол” гэдэг газар автобус замын хажуу руу онхолдож, нэг хүн нас барсан байна.
Тодруулбал, Улаанбаатар хотоос Ховд аймгийн Цэцэг сумын чиглэлд 21 зорчигчтой зорчиж явсан KLQ6898 загварын автобус онхолдож, зорчигч нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 05:00 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид очсон бөгөөд цогцсыг гаргахаар ажиллаж байгаа ажээ.
DR. ADITYA · 2022/05/01
Зочин · 2022/04/27