Хүнд бэртсэн иргэнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхээр өнөөдөр нисдэг тэргээр тээвэрлэн авч ирсэн байна. Тодруулбал, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн (ГССҮТ) эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Онцгой байдлын ерөнхий газар хамтран орон нутагт осолд орж, хүнд гэмтсэн иргэнд тусламж үзүүлжээ.

Ингэснээр сүүлийн долоо хоногт нисдэг тэргээр 22 иргэнд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлээд байна хэмээн мэдээллээ.