С.Эрдэнэ Ц.Элбэгдоржийг АН-ын дарга болгохоор тохиролцжээ
2022/05/18
С.Эрдэнийх ба Х.Баттулгынх гэж хоёр хуваагдсан Ардчилсан Намынхан учраа олж, эргэж нийлэхгүй нь өдөр ирэх тутам тодорхой болж байна. 2022 оны тавдугаар сарын 20-нд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэхийг шийднэ.
Харин С.Эрдэнийн талынхан 5-р сарын 16-нд АН-ын эргэлт /ротаци/-ийн сонгуульд нэр дэвшигчдийг танилцуулж, үнэмлэхийг нь гардуулсан юм. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар энэ сарын 27-ны өдрийг хүртэл гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж сурталчилгаагаа хийх бөгөөд харин сонгууль нь тавдугаар сарын 29-ний өдөр болох аж.
Ингэснээр С.Эрдэнийн талынхан Х.Баттулгыг дагаж буй талынхныг бүрэн шахан гаргаж, өөрсдийн хүмүүсээр АН-ын Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэх юм.
Шинэ бүрэлдсэн гишүүд дүрмийн өөрчлөлтийн дагуу бий болсон АН-ын ҮБХ-ы дарга гэх албан тушаалд Содномзундуйн Эрдэнийг сонгоно.
Үүний дараа АН-ын даргыг шинээр сонгох үйл явц эхлэх ажээ.
Тэгвэл С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АН-ын дарга болгохоор хэдийн тохиролцсон болохыг эх сурвалжууд нотолж байна.
Ц.Элбэгдорж ч бэлтгэл ажилдаа хэдийн орж, АН-ын эргэлт /ротаци/-ийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлжээ.
Мөн Б.Бейсен, А.Адьяасүрэн, Ц.Туваан, Ш.Адьшаа нараас бусад УИХ-ын гишүүдтэй уулзаж санал бодлоо нэгтгэн, тэр бүү хэл Н.Алтанхуягаас хүртэл уучлалт гуйсан байна.
Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ тэргүүтнүүд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэр хүндтэй, ардчиллын анхдагч, хэнтэй ч хэл амаа ололцох өндөр чадвартай Ц.Элбэгдоржийг АН-ын дарга болгон, тархай бутархай байгаа фракциудтай тохиролцон, хэлцэлд хүрэх замаар Х.Баттулгыг ганцаардуулан, буланд шахаж, улмаар АН-аас бүрмөсөн зайлуулахаар ажиллаж эхэлсэн нь тодорхой болжээ.
М.Гал
sonin.mn
Zochid · 2022/05/21
Jonhuug bur moson bhgui bolgooroi
Zochid · 2022/05/21
Ene huvilbar bol mash zuv mash tom Amjilt
мэд · 2022/05/21
Элбэгдорж, Баасан хоёрыг Өвсөнд ороовч үхэр тоож үнэрлэхгүй, өөхөнд ороовч нохой тоож шиншихгүй
Зочин · 2022/05/19
Бөөсөнд хутга гэдэг шиг Элбэгдоржийн бөөсийг түүлгэх үү
Ургамалцэцэг. · 2022/05/19
Ээбээ АН -д зөвлөнө. Тэр залуусыг дээш нь гаргаж ирнэ. Жонхуу бол жонхуу л зуурна.
Зочин · 2022/05/18
Зочин · 2022/05/18
Худлаа гэсэн. Шал худлаа. Эбэ жижиг асуудал руу орохгүй.
зочин · 2022/05/18
энэ 2 нам байгуулж лидер болохгүй бол шоронд шаачих гээд байхад туслаад өг л дөө ха ха
Зочин · 2022/05/18
буудан алахадбагадана
бар · 2022/05/18
энэ нг хоёр пзду толгойгоо солисонч хаан ч амидрах аргагүй болсон хоёр нөхр зүгээр л гэртэй бай
irgen · 2022/05/18
yoooy, ene 2 hun boli l doo, odoo bno shde, bid ta 2-oos zalhsan