Замын-Үүд, Эрээний боомтоор энэ сарын 16-наас эхлэн иргэдийн хувийн 40 автомашиныг улс хоорондын тээвэрлэлтэд оролцуулж эхэлжээ.

Иргэд, тээвэр эрхлэгчдийн хүсэлтийг үндэслэн Тээвэр эрхлэгчдийн зөвлөлөөс гаргасан дарааллын дагуу өдөрт 40 автомашиныг сумын Онцгой комисс, Хилийн цэргийн 0108 дугаар анги, Замын-Үүд дэх Гаалийн газар, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын зохион байгуулалтаар тээвэр эрхлэлтэд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлуулан хөдөлгөөнд оролцуулж байгаа аж.

Тээвэрлэлтийг зориулалтын тусгаарлалтад буй төрийн байгууллагын жолооч нар маршрутын дагуу хилийн бүсэд БНХАУ, Монгол Улсын чингэлэг тээвэр эрхлэх тусгай горимоор гүйцэтгэх юм.