Сингапурт хоёр монгол иргэний нэгийг нь хэрэгт холбогдолгүйг тогтоож, нөгөө иргэнийг казиногийн журмыг зөрчсөн хэмээн шүүхэд өгсөн байна
2022/05/18
Монгол Улсын хоёр иргэн Сингапурт хэрэгт холбогдсон гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар холбогдох байгууллагаас тодрууллаа.
Гадаад Харилцааны Яамнаас өгсөн мэдээллээр манай улсын хоёр иргэний нэг нь хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдсон байна.
Хэрэгт холбогдсон нэг иргэнийг Сингапур улсын Казиногийн хэв журмын хяналтын тухай журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг нь шүүх рүү шилжүүлжээ.
Хувь хүний нэр төртэй холбоотой асуудал тул дээрх иргэдийн нэрийг хэлэх боломжгүйг тус яамнаас мэдэгдэв.